Утасны гар · Үнэгүй

Монголоор бичих ийм амар байсангүй.

Бодсоноороо шив. Үг бүр зөв гарна.

App Store-оос татах
Messages апп дотор өгүүлбэр бичиж буй Нуруу гар

Нуруу гэж юу вэ

Зүгээр л
сурснаараа бич

Монгол бичгийн бүрэн гар. Нөхцөл, онцгой код гэх мэт зүйлд санаа зовох хэрэггүй.

  • Хаана ч бичнэ

    Таны системд суух жинхэнэ гар

  • Оньсого биш

    Санасан үг тань яг тэр чигээрээ гарна.

  • Нэг ч төгрөг төлөхгүй

    Ямар нэг нууц төлбөр, болзол байхгүй

Нуруу байрлал

Ийм гар өөр алга.

Нэг минутад сурна. Үлдсэнийг нь Нуруу хийнэ.

Үг шивж буй Нуруу байрлал, товчны дээрх «Дагаврын мөр» нөхцөл санал болгож байна

Нөхцөл бэлэн

Товчны дээрх мөр тохирох нөхцөлүүдийг санал болгоно. Нэгийг нь дар.

Messages апп дотор Нуруу байрлалаар бичсэн бүтэн өгүүлбэр

Буцаж засахгүй

Зурвасаа нэг ч үг засалгүй бичээд дуусга.

Ухаалаг нөхцөл холболт

Үгээ, дараа нь нөхцөлөө шив. Нуруу залгана.

Дараагийн хэлбэр нэг товчинд

Нэг товчоор үсгийг нөгөө хэлбэрт нь шилжүүлнэ.

Нэг үг, бүх нөхцөл.

Өөрсдийн бүтээл · Gege Pixel

Gege Pixel

Бидний фонтыг зөвхөн манай аппаас

Gege Pixel бол бидний бүтээсэн монгол бичгийн пиксел фонт юм. Бичиж үзээд, зургаа хуваалцаарай!

Фонт сонирхох
Gege Pixel фонтоор бичсэн «Нуруу» гэсэн үг
  • Gege Pixel Regular фонтоор бичсэн монгол бичиг Regular 16 px тор
  • Gege Pixel Shahaa фонтоор бичсэн монгол бичиг Shahaa Илүү шахуу
  • Gege Pixel Mini фонтоор бичсэн монгол бичиг Mini 12 px тор
Gege Pixel фонтоор хэдэн мөр бичсэн засварлагч
Засварлагч дээр
Засварлагчаас хуваалцсан Gege Pixel зураг (1:1, 4:5 эсвэл 9:16)
Зургаар хуваалцсан

Бич.
Пиксел болго.
Илгээ.

Ямар ч утсанд адилхан харагдана.

Нууцлал

Гар интернэтэд холбогддоггүй.

Утсанд тань үлдэнэ

Нуруу Бүрэн хандалтгүйгээр ч гайхалтай ажиллана. Асаавал нэмэлт боломжууд нээгдэнэ, харин шивсэн зүйл тань хаашаа ч явахгүй.

Хуваалцах эсэхээ та шийднэ

Аппад бичсэнээ хүсвэл хуваалц. Зөвхөн 18 нас хүрсэн хүн, зөвхөн монгол бичиг.

Хүссэн үедээ устга

Илгээсэн зүйлсээ буцаах боломжтой. Сурталчилгаа харуулахгүй, апп таныг хэзээ ч тагнахгүй Нууцлалын бодлого

Асуулт

Түгээмэл асуултууд

Нуруу үнэгүй юу?

Тийм ээ, Лателиэр Гэгэ ХХК-н зүгээс та бүхэнд үнэгүй, зар сурталчилгаагүй хүргэж байна.

Ямар утсан дээр ажиллах вэ?

iOS 18.1 буюу түүнээс шинэ iPhone дээр.

Кирилл, англиар бичиж болох уу?

Үгүй. Бөмбөрцөг товчоор бусад гар руугаа шилжинэ.

Messenger, Instagram, Telegram дээр зөв харагдах уу?

Жинхэнэ бичвэр тул хуулж, хайж болно, гэхдээ апп бүр монгол бичгийг өөрөөр харуулдаг. Яг байгаагаар нь харуулах бол аппаас зургаар хуваалц.

Миний шивсэнийг Нуруу хардаг уу?

Үгүй. Гар интернэтэд холбогддоггүй. Аппаас хуваалцахаар сонгосон бичвэр л илгээгдэнэ, түүнийгээ хүссэн үедээ устгаж болно.